Эрүүл мэндийн газрын ЭМТҮХ-ийн мэргэжилтэн О.Хишигсүрэн, Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны арга зүйч Я.Мөнхсувд, Т.Дэлгэрцэцэг, Сэргээн засах тасгийн эрхлэгч Ц.Цэндсүрэн, Гэмтэл, Мэдрэл, Сэтгэцийн тасгийн ахлах сувилагч, сувилагч нарын төлөөлөл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд туршлага судалж, хамтран ажиллах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд Сэргээн засах тасгийн ахлах сувилагч С.Энхжаргал “Сэргээн засах тасгийн хүний нөөц, тусламж, үйлчилгээний танилцуулга мэдээлэл хийлээ.
Энэхүү үйл ажиллагааны үр дүнд сувилагч нарыг дохио хэлний сургалтад хамруулах мөн сэргээн засах тусламж, үйлчилгээний өдөрлөг зохион байгуулахаар боллоо.

