Эрүүл мэндийн дэд сайд Г.Номингоор ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй танилцлаа.
Уулзалтын хүрээнд Дэд сайд Г.Номин “Эрүүл мэндийг дэмжих жил – 2027” төлөвлөгөө, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын НЭМҮТ-ийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Д.Баярболд “Нийгмийн эрүүл мэндийн тухай бодлого, төлөвлөлт”-ийн талаар мэдээлэл хийлээ.
Мөн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчидтай санал солилцон, тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаар ярилцлаа.

