Улсын хэмжээнд 2026.01.26-ны өдрөөс эхлэн 10–15 настай хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцинжуулалтад нэмэлтээр хамруулах ажил хийгдэж байгаа.Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд улаанбурханы өвчлөл хамгийн өндөр байна.
Тус ажлын хүрээнд Эрүүл мэндийн газраас Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Дэмжлэгт хяналт, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Халдвараас урьдчилан сэргийлж Улаанбурханы товлолын болон нэмэлт вакциндаа хамрагдаагүй бол дархлаажуулалтдаа хамрагдахыг зөвлөж байна.

