70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАНДАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ ЦАХИМ ПРОГРАММЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ, УУЛЗАЛТ БОЛЛОО

0

🔹Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/97 тоот тушаалын Эх хүүхэд эрүүл мэнд үндэсний төв нь улсын хэмжээнд өсвөр үеийн хүүхдүүдийн эрүүл мэндийн 6 цогц үзүүлэлт бүхий мэдээллийг цахимаар хүлээн авч өсвөр үеийнхэнд нийгэм сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаарх нэгдсэн мэдээллийн сантай болж, гарсан үр дүнг бодитой үнэлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг.

🔹Тандалтын тогтолцоог боловсронгуй болгож шинэчилсэнтэй холбоотой шинэ программ хангамжийг аймгийн хэмжээнд цогцоор нь нэвтрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2026.01.30/ Өсвөр үеийн эрүүл мэндтэй холбоотой тусламж үйлчилгээ үзүүлдэг Нэгдсэн эмнэлгийн өсвөр үеийн клиникийн эмч, сувилагч, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, Аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын мэргэжилтэн, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нарын төлөөллийг нэгдсэн мэдээллээр хангах уулзалтыг Эрүүл мэндийн газраас зохион байгууллаа.

🔹Өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн тандалт үнэлгээний цахим программ нэвтэрснээр аймгийн хэмжээнд Өсвөр үеийнхний эрүүл мэндийн үзүүлэлт, сэтгэл зүйчийн тусламж үйлчилгээ, нийгмийн ажилтны тусламж үйлчилгээ, Өсвөр насны хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг,Зөвлөгөө авагчдын бүртгэл, тохиолдлын тоо бүртгэгдэж, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, нотолгоонд үндэслэн шийдвэр гаргах цогц үйл ажиллагаа хэрэгжих юм.