“Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх дэлхийн 7 хоног”аяны хүрээнд Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн байгууллагууд болон эмийн сангуудтай хамтран сургалт нөлөөллийн олон талт үйл ажиллагаанууд зохион байгуулж байгаа.
Тэгвэл өнөөдөр /2025.11.17/ Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад
Антибиотик эмийн зохистой хэрэглээний талаар эрүүл мэндийн мэдлэг ойлголт өгч, хамтран ажиллаа.
Тус аян энэ жил “Ирээдүйнхээ аюулгүй байдлын төлөө өнөөдрөө хамгаалж, яг одоо хэрэгжүүлж эхэлье” уриан дор зохион байгуулагдаж байна.

