Ажилтан, албан хаагчийн ажиллах нөхцөлд хөдөлмөрийн аюулгүй байдал хамгийн чухал. Өнөөдөр Эрүүл мэндийийн газраас байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ХАБЭА-н бодлого, журам, дүрмийг танилцуулах, хэрэгжилтийг сайжруулах, ХАБЭА-тай холбоотой санал, санаачилга, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Түүнчлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дүрэм, стандартыг дагаж мөрдөх нь хөдөлмөрийн нөхцөл, ажилчдын эрүүл мэндийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Эмч, эмнэлгийн ажилчид ажлын байран дээрээ аюулгүй, эрүүл байж чадвал илүү бүтээмжтэй, үр дүнтэй ажиллах юм.