Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг даргатай 2025 онд байгуулсан ШС-24/007 дугаартай хамтран ажиллах гэрээний 3.6 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2025 оны 01-А/125 тоот захирамжийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдлаа.
Эрүүл мэндийн албаны эмч, мэргэжилтнүүд гамшгийн үед хэрэглэгдэх эрүүл мэндийн хүний нөөц, мэргэжлийн ангийн төлөвлөгөөний хэрэгжилт, техник, хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаа.