Эрүүл мэндийн газраас Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эх, хүүхдэд ая тухтай орчныг бүрдүүлэх, хөхүүл эхийг хүүхдээ эхийн сүүгээр хооллох, хуурайлах боломж нөхцөлөөр хангах “Эх хүүхдийн амрах өрөө”-тэй болох болзолт уралдаан зарлаж байна.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн газраас Эх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдэнд чиглэсэн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагуудад хүүхэд саатуулах, амрах, эх хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор арга зүйн чиглүүлэх сургалт хийгдлээ.
Болзолт уралдаан 2025 оны 10-р сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулагдана.