Дархан Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчнөөс сэргийлэх баг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд “Дархан Политехник коллеж” сургуулийн оюутнуудад “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,халдварыг эрт илрүүлэх, сүрьеэ,амьсгалын замын халдвар БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх мэдлэг хандлага, эрүүл зан зан үйлийг төлөвшүүлэх,бэлгийн аюулгүй зан үйлийг эзэмшүүлэх,нөхөн үржихүйн асуудлаар хариуцлагатай зөв шийдвэр гаргах, сонголт хийх чадвартай болгоход чиглэсэн сургалт,урьдчилан сэргийлэх үзлэг, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд оюутнуудыг БЗДХ, ХДХВ, ДОХ-ын шинжилгээнд хамруулан өөрчлөлттэй гарсан шинжилгээг Нэгдсэн эмнэлгийн лабораторид хүлээлгэн өгөх юм байна.
Оюутнууд эцэг эхээсээ холдож бие дааж амьдарч эхлэхэд өөрийн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг чадвар, туршлага дутмаг болж нийгэм орчны өөрчлөлтийн улмаас насанд хүрэгчдийн зан үйлийг турших, архи тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх эрсдэлд ордог байна.