Эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудад Эрүүл мэндийн газраас туг, дэвтэр аялуулах үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр “Улаанбаатар Гурил ХХК”-нийн ажилтан албан хаагчдад халдварт бус өвчин түүнээс урьдчилан сэргийлэх сургалт хийж,халдварт бус өвчинд өртөх эрсдэлийг тодорхойлох үзлэгийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаа нь “Эрүүл мэндийн өдөр”-ийн хүрээнд албан байгууллагуудад “Эрүүл мэндийн дэвтэр, туг”-ийг аялуулж, тухайн байгууллага 14 хоногийн турш алба хаагчид, ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжих сургалт, алхалт, урьдчилан сэргийлэх үзлэг, зохистой хооллолт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хэрэгжилтийн ажлыг сурталчилж тайлагнадаг.
Эрүүл мэндийг дэмжин хамтран ажиллагч Төрийн болон төрийн бус, Аж ахуйн нэгж байгууллагууддаа талархал илэрхийлье.