Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчнөөс сэргийлэх баг Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд “Дархан Өргөө” сургуулийн дотуур байрны оюутнуудад Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, “БЗДХ,ХДХВ/ДОХ” сэдвээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд оюутнуудыг БЗДХ, ХДХВ, ДОХ-ын шинжилгээнд хамруулна.