Ахмад настны эрүүл мэндийг дэмжих” сарын ажлын хүрээнд Эрүүл мэндийн газрын эмч нарын баг сумдын /Хонгор,Орхон,Шарын гол/ ахмад настнуудыг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт /Дотор, зүрх судас, чих хамар хоолой, биеийн найрлага хэмжигч аппарат /хамрууллаа. Тус үзлэгт давхардсан тоогоор нийт 492 ахмад настан хамрагдсан бөгөөд үзлэгийн хүрээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үзлэгийн үр дүнд Ахмад настны өвчлөлийн суурь судалгаа гарах, тэдэнд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл олгогдох мөн дундаж наслалт уртсах юм.