70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

2023 ОНЫ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТОМУУГИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Дархан-Уул аймгийн хэмжээнд Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, томуугийн харуулдан тандалтын үйл ажиллагааг бэхжүүлэх, сайжруулах зорилгоор 2023 оны Дархан-Уул аймгийн Томуугийн зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

Томуугийн жил бүрийн дэгдэлт нь богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, ноцтой хүндрэл, ялангуяа уушгины үрэвсэлд хүргэдгээрээ нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудал болдог. Түүнээс гадна томуугийн вирусийн гадаргуугийн эсрэгтөрөгчийн хувьсал нь Дэлхий нийтийг хамарсан цар тахал үүсгэж, олон сая хүний амь насанд хүрдэг аюултай. Томуугийн жил бүрийн дэгдэлтийн үед гарах эндэгдэл нь өндөр настан, зүрх, уушги, бөөр, бодисын солилцооны архаг хууч өвчтэй, дархлааны дуталтай хүмүүст голчлон тохиолддог.

Тус үйл ажиллагаанд АЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Эрүүл Мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрх, Сумын Эрүүл мэндийн төвүүд, БШУГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.