70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ОРОН НУТАГТ АНХ УДАА ҮТРЭЭГЭЭР УМАЙГ БҮХЭЛД НЬ АВАХ МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ

Дархан –Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасагт “Үтрээ, умай бүрэн унжилттай” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж буй эмэгтэйд “Үтрээгээр умайг бүхэлд авах” мэс заслыг эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Отгонбямба, Б.Бүжин, Б.Дорждэрэм болон мэдээгүйжүүлэгийн эмч К.Максим, хагалгааны сувилагч Энхтуул, мэдээгүйжүүлэгийн сувилагч С.Бүрэнцэцэг нарын баг бүрэлдэхүүн орон нутагтаа анх удаа амжилттай хийлээ.

Охид, эмэгтэйчүүдийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, шаардлагатай шинжилгээнүүдийг цаг алдалгүй өгч байх нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Дархан хотДархан Сум