70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас Охидын эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Дархан-Уул аймаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, MFWA Дархан-Уул аймаг дахь салбар, Аймгийн эмэгтэйчүүдийн холбоотой хамтран олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.

Өдөрлөгт нийт ЕБС болон коллежийн 10-р анги, 1-р курсын 100 охидыг урилгаар хамрууллаа.

Тус үйл ажиллагаа нь Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд охидын санал, санаачилгыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг гаргах, охидын эрх, үүрэг, хариуцлагыг таниулах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах зорилготой юм.