70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“ДЭЛХИЙН АЛХАЛТЫН САР”-ЫГ ТОХИОЛДУУЛАН “АЛХАЛТ, ДАСГАЛ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус сарын хүрээнд Хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв дадал бий болгох зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатайгаар алхалт, дасгалыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд ШУТИС, Хүмүүнлэгийн их сургууль, Дархан Өргөө, Политехник коллежийн нийт 200 гаруй оюутнууд идэвхтэй хамрагдлаа.

👆Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд, өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийж алхахыг зөвлөдөг байна.

Манай улсад 15-69 насны хүн амын 21,9% нь хөдөлгөөний хомсдолтой, амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байдгаас 49,4% илүүдэл жинтэй гэсэн судалгаа байдаг. Иймээс эрүүл мэндийнхээ төлөө идэвхтэй дасгал хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.