70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ ИХ БАЙНА

Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 45 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 15 хүүхэд бөөлжиж, суулгасан гэх томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй иржээ.

Хүйтэн сэрүүний улирал ирж буйтай холбогдуулан эцэн эхчүүд та бүхэн хүүхдийг олон нийтийн газраар авч явахдаа гадуур хувцсыг тохируулан өмсгөх, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглүүлэхийг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Томуу, томуу төст өвчнөөс дараах аргаар урьдчилан сэргийлээрэй.

1. Хий ханиалгах, бөгшүүлж ханиах, хоолой сөөх, хоолой бачуурах шинж тэмдэг илэрч байгаа тул эрт эмчид үзүүлэх

2. Халуун бүлээн шингэн зүйл сайн уулгах

3. Эмчид үзүүлээд бичиж өгсөн эмийг зааврын дагуу цагаар нь уулгах

4. Эдгэрэх хугацаа урт бөгөөд богино хугацаанд хүндрэх аюултай тул бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байж, дархлааг нь дэмжиж, шим тэжээллэг хоол хүнс өгч, агаарт сайн гаргаж байхыг зөвлөж байна.