70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЗЛЭГ” ХОНГОР СУМАНД ХИЙГДЭЖ БАЙНА.

Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Монгол улсад ДОХ, Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд Хонгор суманд үзлэгийн үйл ажиллагаа үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сумын эрүүл мэндийн төвийн эмч нарын багын энэхүү үзлэг нь зорилтот бүлгийн хүн амыг эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамруулж зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, өвчлөл илэрсэн тохиолдолд хяналтад авч, эмчилгээнд хамруулах зорилготой юм.