“ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР”-ИЙГ УГТАН “ИХ ЭМЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫГ” СЭРГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Их эмчийн тангараг өргөх ёслолд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сумын,өрхийн эрүүл мэндийн төв болон Хувийн хэвшлийн 31 залуу их эмч тангаргаа өргөж, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ. Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл үйл ажиллагааг нээхдээ өнөөдөр “Их эмч”-ийн тангараг өргөхөөр ирсэн эрхэм хүндэт залуу эмч нар бүхэн минь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгээд Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл дэвсэн, зүтгэл гарган ажиллахыг хүсэж байна хэмээн хэлж байсан юм. Мөн ёслолын үйл ажиллагааны хүрээнд Ахмад, дунд, залуу үеийн их эмч нар “Багш шавийн гэрээ” байгууллаа.