70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР”-ИЙГ УГТАН “ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛЪЯ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР”-ИЙГ УГТАН “ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛЪЯ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Тус эрдэм шинжилгээний бага хурал нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, шинэ технологи нэвтрүүлж нутагшуулах, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг үзүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн эрдэм, шинжилгээ судалгааны ажлыг дэмжин хөгжүүлэх зорилготой юм. Эрдэм шинжилгээний бага хурлыг АШУҮИС-ийн Дархан салбар сургуулийн эрдэмтэн багш АУ-ны доктор, дэд профессор, Б.Баясгаланмөнх, Эмзүйн ухааны доктор О.Отгонтогоо, АУ-ны доктор, дэд профессор н.Алтайхүү нар шүүн явууллаа. Тус хуралд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сум,өрхийн эрүүл мэндийн төв болон Хувийн хэвшлийн эмч, мэргэжилтнүүд багаараа илтгэлүүдээ хэлэлцүүлсэн юм. Эрдэм шинжилгээний бага хурлын I дүгээр байр Өсвөр үеийн сурагчдын сэтгэцийн зарим тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх суурь судалгаа сэдвээр Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн их эмч М.Гансүх (Д.Шүрхүү,Д.Өлзийхишиг,Ч.Сонинцэцэг,Л.Цогзолдулам), II дугаар байр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хянагдаж буй элэгний В,С вирусийн халдвартай үйлчлүүлэгчийн дундах тархвар зүйн судалгаа сэдвээр Эрүүл мэндийн газрын тархвар судлаач эмч Л.Өлзийжаргал (Б.Одонтунгалаг, О.Дулмаа), III дугаар байр Эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эрсдэлийг тодорхойлсон нь сэдвээр Шарын гол СЭМТ-ийн ерөнхий эмч Ж.Гэрэлмаа, мөн Дархан-Уул аймгийн хүн амын хоол тэжээлийн бодит байдалд хийсэн судалгаа сэдвээр Эрүүл мэндийн газрын Хүн амын хоол, тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн доктор Б.Лхагвадолгор, IV байр буюу тусгай байрыг Хэвлийн жирэмсэн сэдвээр Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасгийн их эмч Г.Отгонбямба (С.Алтангинж, Ц.Солонго,Д.Хандармаа,Э.Галсанпунцаг) нар тус тус эзэлсэн юм. Илтгэл хэлэлцүүлсэн эмч, мэргэжилтнүүддээ баяр хүргэж, Эрүүл мэндийн газраас талархал илэрхийлж байна.