ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА. Төв номын сангаас хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүдэд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан Монгол бахархал лекц, сампин зангидах, номын хавчуурга хийх сургалт зохион байгууллаа. Мөн хамтын ажиллагааны хүрээнд энэ сард тохиох “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан “ЭМЧ ТАНДАА БАЯРЛАЛАА” талархлын захидлын уралдааныг 2023 оны 03.06-03.28-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээх авахаар зарласан юм