70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ, БАГИЙН ГИШҮҮД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЛАА

НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ, БАГИЙН ГИШҮҮД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЛАА НҮБ-ын Хүн амын сангийн Монгол улсыг хариуцсан захирал ДР. Жастин Коулсоноор ахлуулсан баг өнөөдөр /2023.03.13/ Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэлтэй уулзалт хийж, Өсвөр үеийн кабинетын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг, Амин холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнууд, холбогдох мэргэжилтнүүдтэй Эх барих эмэгтэйчүүд, Өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээр уулзалт хийж, нөхцөл байдалтай танилцан, санал солилцлоо. Тэрээр манай аймагт анх удаагаа зочлон ирж байгаа бөгөөд Эх хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хамтран, дэмжин ажиллахаа илэрхийлж байсан юм.