70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ДАРХАН-УУЛ АЙМАГТ СУВИЛАХУЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

0

Дархан-Уул аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Аймгийн Эрүүл мэндийн газар “ЖАЙКА” Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Сувилахуйн сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалт нь Сувилахуйн салбарт шинэ сувилагчийг ажлын байранд сургах, дадлагажуулах, сургалтын удирдамж хөтөлбөрийг боловсруулах, сувилахуйн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах зорилготой юм. Гурван өдрийн турш зохион байгуулагдах тус сургалтад Эрүүл мэндийн салбарын 24 сувилагч хамрагдаж байгаа бөгөөд төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо, тулгарч буй асуудал, заавал эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, сургалтын төлөвлөгөө, сургалт заах арга, лекцийн арга барил, сургалтын үнэлгээг хэрхэн хийх зэрэг мэдлэгтэй болох юм.