Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 15 дугаар тогтоолын дагуу сар бүрийн дөрөвдүгээр долоо хоногийн Баасан гараг-Бүх нийтийн эрүүл мэндийн өдөр, Бямба гараг-Гэр бүлийн эрүүл мэндийн өдөр болгосон. “Эрүүл мэндийн өдөр”-ийн хүрээнд албан байгууллагуудад “Эрүүл мэндийн дэвтэр, туг”-ийг аялуулж, тухайн байгууллага 14 хоногийн турш алба хаагчид, ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжих сургалт, алхалт, урьдчилан сэргийлэх үзлэг, зохистой хооллолт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хэрэгжилтийн ажлыг сурталчилж тайлагнадаг юм.