70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ДАРХАН-УУЛ АЙМАГТ АШУҮИС-ИЙН БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ АШУҮИС-ИЙН БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Тэртээ 1947 онд анхны төгсөлтөө хийж байсан АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт 80 жилийн ойн хүрээнд АШУҮИС-ийн хамт олон багш шавийн уулзалтыг 21 аймагт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-ын их танхимд тус уулзалт боллоо. Өнгөрсөн хугацаанд дээрх сургуулийг 54.000 мянган төгсөгч төгсөж, 21 аймагт ажиллаж байна. Монгол улсын хөгжилд АШУҮИС-ийн гүйцэтгэсэн үүргийг олон нийтэд сурталчлан таниулах, шинжлэх ухаан, анагаах ухааны оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийн ололт амжилт, инновацыг түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн ажлын байран дахь тасралтгүй сургалтыг зохион байгуулж, багш шавийн нандин холбоог бэхжүүлэх, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зөвлөгөө үзүүлэхэд нь уулзалтын гол зорилго юм.