ДАРХАНЧУУДДАА ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ“Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу Хүүхдийн баярын өдрийг манай орон 70 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.Хүүхэд бүр эрүүл саруул, инээд хөөртэй,айл гэр бүхэн аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе Хүндэтгэсэн: Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар