ШУТИС-ИЙН ДАРХАН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД “АРЬС ХАРШЛЫН ӨВЧИН” “БЗДХ/ДОХ-ООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ”, “ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ АЧ ХОЛБОГДОЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Сургалтаар дамжуулан тус сургуулийн оюутнуудад Бэлгийн замын халдварт өвчин болон арьс харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, өглөөний цайг тогтмол уух, хүнсний бүтээгдэхүүний талаар мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилготой. Манай улсын хүн амын нийт нас баралтын 71%-ийг халдварт бус өвчин эзэлж, 18-64 насны 3 хүн тутмын нэг нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдрын шалтгаанаар нас барах эрсдэлтэй байна. Халдварт бус өвчний томоохон шалтгаан нь ХООЛЛОЛТ юм. Нэн ялангуяа өглөөний цай тогтмол уудаггүй иргэн өвчлөлд өртөх эрсдэлтэй. Мөн Нийт иргэдийн 38% нь арьс харшлын өвчлөлттэй бүртгэгдэж жилээс жилд харшлын өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.