70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ БОЛЛОО

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН /РЕЗИДЕНТИЙН/ сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг 2020 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Шалгалтанд Үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1500 орчим хүн бүртгүүлэн өрсөлдөж байна. Энэ жилийн шалгалт хэд хэдэн онцлогтой болж байна.
Үүнд:
-Жишиг сорилыг төвийн вэб хуудсанд байршуулснаас гадна хаана байгаагаас үл хамааран элсэгч өөрийгөө сорих цахим шалгалтыг өгч шалгалтандаа бэлтгэх боломжийг анх удаа бүрдүүллээ. -Дэвшилтэт технологийг ашиглан анх удаа цаасгүй шалгалтыг зохион байгуулж байна.
-Шалгалт дуусмагц дүн ухаалаг төхөөрөмж дээр гарч шалгуулагч дүнгээ шууд харах боломж бүрдлээ.