70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Эрүүл мэндийн сайд Дархан-Уул аймагт ажиллав.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга ТЭнхзаяа, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордиц, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон бусад төлөөлөгчид Дархан-Уул аймагт ажиллав.

Төлөөлөгчид Дархан-Уул аймагт 2019 оны 7 сараас эхлэн ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгээр  хэрэгжүүлж байгаа “Монг-Пен” төслийн хэрэгжилтийн үйл явцтай танилцах зорилгын хүрээнд  ЭМГ, НЭМТ, Гос-хот ӨЭМТ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ,  шинээр баригдсан Геронталогийн төвийн барилгын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Т.Мөнхбат зэрэг албаны хүмүүс дагалдав.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмч ажилтнуудын төлөөлөлтэй хийсэн уулзалтад  аймаг орон нутагт үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулж,  иргэдийг аль болох Улаанбаатар хот руу оношлогоо эмчилгээ хийлгэхээр явдаг чирэгдлийг бууруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ гээд харин эрүүл мэндийн байгууллагууд одоогийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээний түвшингээ  судалж, тодорхойлох, үүнд үндэслэж бодлого, төлөвлөгөөг боловсруулж асуудлаа танилцуулж байхыг зөвлөж, үүрэг болгов.

Дархан-Уул аймгийн анхан шатны тусламж үйлчилгээнд  зүрх судасны өвчний эрсдлийн менежментийн багц тусламжийг үзүүлэх зорилготой  “Монг-Пен төслийг  загвар байдлаар хэрэгжүүлж, 190 эмч мэргэжилтэнг багаар чадавхижих сургалтад хамруулах, зайлшгүй шаардлагатай тусламж үзүүлэх тоног төхөөрөмжөөр хангах зэргээр  ДЭМБ дэмжлэг үзүүлсэн ба энэ удаа хүн амд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх стандарт багц, Ковид19-ын нэг удаагийн маск, хамгаалалтын хэрэгсэл зэргээр Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийг хангалаа.

Ийнхүү эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх ЭМЯ-ны шинэ бодлого чиглэлийг  ойлгуулсан, богино хугацаанд ч гэсэн зүрх судасны өвчлөл, нас баралтын түвшинг бууруулахад ач холбогдол үр дүнгээ өгч байгаа “Монг-пен” төслийн хэрэгжилтийг улам сайжруулах урам зориг өгсөн үйл ажиллагаа болсонд эмч ажилтнууд талархаж байна.
 
 
Мэдээ бичсэн:
ЭМГ.ГХТХХ мэргэжилтэн Н.Цэцэгнавч