70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд чанарын менежментийн тогтолцооны MNS ISO9001:2016 стандартын гэрчилгээг гардан авлаа

2017 оноос эхлэн эрүүл мэндийн байгууллагад чанарын менежментийн тогтолцоо  MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэхээр  шийдвэрлэж,  стандарттай танилцах,  туршлага судлах зэргээр бэлтгэл ажлыг хангасан ба 2018 оноос Обсерв Консалтинг компанитай гэрээ байгуулан зөвлөх үйлчилгээг авч ажилласан. Стандартыг хэрэгжүүлэх хүрээнд олон үйл ажиллагааг  зохион байгуулж, анхдагч баталгаажуулалтын үнэлгээг хийлгэж, аймгийн Эрүүл мэндийн газар болон   Цээнэ,  Энх-Уламжлал хувийн хэвшлийн  эмнэлгүүд чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээ, стандартын тэмдэглэгээ хэрэглэх 3 жилийн эрхийг гардаж авлаа.  
Энэхүү стандартыг хэрэгжүүлсэн нь  эрүүл мэндийн байгууллагын хувьд тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч, хэрэглэгчид тэдний эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжийн байдалд нийцүүлэн,   үйл ажиллагааг гүйцэтгэх албан хаагчдын мэдлэг,  ур чадвар, үүрэг хариуцлага,  ёс зүй, харилцаа, хандлагыг   сайжруулж,  хамт олныг тодорхой зорилго,  зорилтын  дор нэгтгэх болсон нь хамгийн гол үр дүн байлаа. 
Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  чанарыг илүү сайжруулахын тулд  эрүүл мэндийн байгууллагын   удирдлага, менежментийг  боловсронгуй болгох  шаардлага улам нэмэгдэж, тусламж үйлчилгээний ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийг хангах, улмаар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулах, хууль эрх зүйн шаардлагад нийцсэн үйлчилгээг  чанар үр дүнтэй үзүүлэх, эрсдлийг зөв үнэлэх  зэрэг үйл ажиллагаанд  үр дүнгээ үзүүлэх болно гэж үзээд энэхүү стандартыг хэрэгжүүлэх шийдвэрийг бид гаргасан.

Мөн чанарын бодлого, зорилтыг тодорхойлж үр дүнг хэмждэг болсон нь  төрийн үйлчилгээг  хууль тогтоомжийн  шаардлагын дагуу зохион байгуулах үйл ажиллагааг  улам боловсронгуй болгож байна. Үйл явцад  /процесст/ суурилсан тогтолцоог удирдлага зохион байгуулалтад ашиглаж байгаа нь үүрэг хариуцлага, эрх мэдлийн хуваарьлалтыг тодорхой болгож,  байгууллагыг хөгжүүлж, өөрчилөх чухал менежмент болсон.
Алдаа зөрчлөөс сэргийлэхийн тулд  эрсдэлд суурилсан менежментийг  хийх зэргээр удирдлагын шинэ арга барилд суралцаж,  албан баримт бичиг хөтлөлтийн стандартын хэрэгжилт,  эмх цэгцийг сайжруулж, байгууллагын соёл дээшилж, хөгжил өөрчлөлтийг буй болгосоор байна.
Ийнхүү хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудыг түүчээлэн чанарын менежментийн тогтолцооны ISO MNS 9001:2016 стандартыг хэрэгжүүлж ажиллахад биднийг дэмжиж, хамтран ажилласан Обсерв Консалтинг Компани, Арьс судлалын үндэсний төв, Цус судлалын үндэсний төв, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Орхон сумын Засаг даргын тамгын газар, Дулааны цахилгаан станцын удирдлага, хамт олон, төслийн дэмжлэг үзүүлсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлээд олон олон эрүүл мэндийн байгууллагууд энэхүү стандартыг хэрэгжүүлж, дэлхийн  чиг хандлагын дагуу хөгжинө гэдэгт итгэлтэй байна.