Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш БНХАУ-ын Бээжин хотод бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь Шинфади хүнсний захтай ойролцоо дүүргүүдийн иргэд байсан тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн.Мөн тэрбээр “Бээжинд бүртгэгдсэн тохиолдлуудын 47 хувь нь Шинфади захад ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байсан. Өнөөдрийн байдлаар тус захтай холбоотой халдварын тохиолдол өссөн дүнгээр 335 болсон бөгөөд 11 нь эдгэрсэн” хэмээн мэдээлсэн билээ.Үүнтэй холбоотойгоор Бээжинд хүнсний зах дээр зарагдах мах, далайн гаралтай бүтээгдэхүүнд коронавирус илрүүлэх шинжилгээг заавал хийх журам гарсан” гэдгийг хэлэв.ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Бээжингийн Шинфади захтай холбоотой 300 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн тохиолдлуудын 111 нь үхэр, хонины мах зардаг хэсэгт ажилладаг хүмүүс байжээ.Иймд мах, далайн гаралтай бүтээгдэхүүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсний дараа хүнсний зах дээр худалдах зөвшөөрлийг олгож байх журмыг эрх баригчид нь гаргасан байна” гэв.