70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Дархан-Уул аймагт орон нутгийн сургагч багш бэлтгэгдэв

0

Дархан-Уул аймагт орон нутгийн сургагч багш бэлтгэгдэв.
Дэлхий нийтэд цар тахал хэлбэрээр тархаж байгаа Коронавирусын халдварын  бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх талаар олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний нэг чухал үйл ажиллагаа нь эрүүл мэндийн болон бусад салбарын ажилтнуудын чадавхийг сайжруулах явдал юм. Эрүүл мэндийн сайдын 259 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж, Коронавируст халдвар (COVID-19)-ын сэргийлэлт, хяналт, эмнэл зүйн менежментийн талаарх  орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалтыг тус аймагт зохион байгуулж байна.

Сургагч багшаар үндэсний сургагч багш болох ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн С.Алтанбагана, яаралтай тусламж судлалын ерөнхий мэргэжилтэн Л.Ганболд Ph.D, ХӨСҮТ-ийн эмнэлгээс шалтгаалах халдварын тасгийн тархвар судлаач Б.Соёлмаа, Хепатитын лабораторийн тасгийн эрхлэгч Г.Сарангуа, ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалан, Амгалан амаржих газрын чанарын албаны дарга Ш.Хангал нар ажиллав.
Сургалт нь  Коронавируст халдварын үеийн бодлого, эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, халдварын сэргийлэлт хяналтын ерөнхий шаардлага, Коронавируст халдварын тархвар судлал, эмнэлгийн менежмент, лабораторийн оношлогоо, эмнэлзүйн асуудлууд, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллагын орчны менежмент, эрүүл мэндийн ажилтныг халдвараас сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдийг хамарсан ба  тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг зааж,  шинэ мэдээллээр хангаж, дадлагажуулсан ач холбогдолтой сургалт боллоо.
Бэлтгэгдсэн орон нутгийн 22 сургагч багш нар цаашид 250 гаруй эмч, эмнэлгийн ажиллагсад болон бусад аж ахуй нэгжийн  байгууллагын албан хаагчдад сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж тэднийг чадавхижуулах юм.