
Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан санаачилан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна. Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 7200 гаруй дуудлага хүлээн аваад байна.
