Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН /РЕЗИДЕНТИЙН/ сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг 2020 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтанд Үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1500 орчим хүн бүртгүүлэн өрсөлдөж байна. Энэ жилийн шалгалт хэд хэдэн онцлогтой болж байна. Үүнд:-Жишиг сорилыг төвийн вэб хуудсанд байршуулснаас гадна хаана байгаагаас үл хамааран элсэгч өөрийгөө сорих цахим шалгалтыг өгч шалгалтандаа бэлтгэх боломжийг анх удаа бүрдүүллээ. -Дэвшилтэт технологийг ашиглан анх удаа цаасгүй шалгалтыг зохион байгуулж байна.-Шалгалт дуусмагц дүн ухаалаг төхөөрөмж дээр гарч шалгуулагч дүнгээ шууд харах боломж бүрдлээ.