ЭХ БАРИХ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. Энэхүү сургалт нь Английн эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэг RCOG-ийн гаргасан “Амь насыг аврах эх барихын болон нярайн яаралтай тусламжийн сургалт”-ын хөтөлбөрөөр Монгол улсад хэрэгжиж буй НҮБ/ХАС-ийн “Эх нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Сургалт лекц, дадлага ажил, ярилцлага, сургалт зэргээр 2 өдөр зохион байгуулагдах бөгөөд тус сургалтаар дамжуулан эмч нарын мэдлэг, эмнэлзүйн ур чадварыг сайжруулахад чиглэх юм. Сургалтад эх барих эмэгтэйчүүдийн эмч нар болон өрх, сумын эрүүл мэндийн төвийн эх баригч нар оролцож байна.