Эрүүл мэндийн яам, Монголын сувилагчдын нийгэмлэг, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Сувилагчаа сонсье” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр Сувилахуйн тусламж үйлчилгээний тулгамдаж буй асуудал, сувилагчдын нийгмийн хамгааллын асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт хамрагдсан сувилагчид тулгамдаж буй асуудлуудаар мөн санал сэтгэгдлийг илэрхийлсэн. Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн сувилахуйн албадын дарга нар болон Нэгдсэн эмнэлэг , Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч нарын төлөөллүүд хамрагдлаа.