70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ” ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сум, өрхийн ЭМТ, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, Эм ханган нийлүүлэх байгууллагын удирдах ажилтнууд оролцсон салбарын удирдах ажилтан, эмч нарыг чадавхжуулж, манлайллыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдаж байна. Тус сургалт нь Эрүүл мэндийн салбарын 2022-2023 оны чанарын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого чиглэл, салбарын хамтын ажиллагаа, ёс зүй, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой юм. Дархан-Уул аймгийн хүн амыг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэхэд салбар дундын оролцоо хамгийн чухал гэж Эрүүл мэндийн газрын Б.Батцэнгэл үйл ажиллагааг нээх үеэр хэлж байсан юм. Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл 2.2.8.Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн ур чадварыг сайжруулна, ЭМЯ-ны 2021-2025 оны стратеги төлөвлөгөөнд Эрүүл мэндийн удирдах ажилтанг чадавхижуулна гэж тус тус заасан байдаг.