70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭР, ТУГ”-ИЙГ ДАРХАН ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ТӨХК-Д ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 15 дугаар тогтоолын дагуу сар бүрийн дөрөвдүгээр долоо хоногийн Баасан гараг-Бүх нийтийн эрүүл мэндийн өдөр, Бямба гараг-Гэр бүлийн эрүүл мэндийн өдөр болгосон. “Эрүүл мэндийн өдөр”-ийн хүрээнд албан байгууллагуудад “Эрүүл мэндийн дэвтэр, туг”-ийг аялуулж, тухайн байгууллага 14 хоногийн турш алба хаагчид, ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжих сургалт, алхалт, урьдчилан сэргийлэх үзлэг, зохистой хооллолт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хэрэгжилтийн ажлыг сурталчилж тайлагнадаг юм.