70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ, Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжих хөтөлбөр, Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах юм. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн эмч нарын баг хамтын ажиллагааны хүрээнд Сэргээн засах, Хүүхдийн үзлэг, Хэл заслын үзлэг, зөвлөгөөг 2 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд давхардсан тоогоор 300 гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээд байна. Өнгөрсөн удаагийн үзлээр 200 гаруй хүүхэд хамрагдсанаас хөдөлгөөний хоцрогдолтой 20 гаруй, харилцаа болон хэл ярианы бэрхшээлтэй 30 гаруй тохиолдол илрүүлсэн байна. Хөдөлгөөний хоцрогдлыг эрт илрүүлж, сэргээн засах эмчилгээ хийх нь хүүхдийг ирээдүйд хөгжлийн бэрхшээлд хүргэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.