70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ЭНЭ ЖИЛДЭЭ – ЭРҮҮЛ ЖИНДЭЭ АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар хамтран “Энэ жилдээ – Эрүүл жиндээ“ аяныг өнөөдөр /2023.03.13/ зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Төрийн болон Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын 100 гаруй ажилтан, алба хаагчид хамрагдсан юм. “Энэ жилдээ – Эрүүл жиндээ“ аяны нээлтийн үйл ажиллагаа Дархан-Уул аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлгийн I,II дугаар төв болон Сумын Эрүүл мэндийн төвүүдэд нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Мөн нээлтэд ирсэн иргэдэд Эрүүл мэндийн байгууллагуудаас өртөөчилсөн байдлаар Зөв зохистой хооллолт, Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгч, бэлтгэсэн гарын авлагуудыг сурталчлан нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм. “Аяны хүрээнд Эрүүл мэндийн газраас албан байгууллагуудад “Халдварт болон халдварт бус өвчин”-өөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.