70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ШАРЫН ГОЛ СУМААС “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЗЛЭГ” ЭХЭЛЛЭЭ.

Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Монгол улсад ДОХ, Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн 3 суманд цогц үзлэг хийгдэх бөгөөд Шарын гол сумаас үзлэгийн үйл ажиллагаа эхэлж байна.

Энэхүү үзлэг нь зорилтот бүлгийн хүн амыг эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамруулж зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, өвчлөл илэрсэн тохиолдолд хяналтад авч, эмчилгээнд хамруулах зорилготой юм.

Мөн иргэдэд зүрх судас, чихрийн шижин, умайн хүзүүний хорт хавдар өвчин, эрсдэл, хүндрэлээс сэргийлэх талаар эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Тус үзлэгийг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сумдын эрүүл мэндийн төвийн нийт 11 эмч, эмнэлгийн мэргэжилтнээр бүрдсэн баг зохион байгуулан ажиллаж байна.

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч нарын багтаа амжилт хүсье.