70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“ЦЭХ БАЙЯ-ЦЭГЦТЭЙ ХООЛЛОЁ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЦЭХ БАЙЯ-ЦЭГЦТЭЙ ХООЛЛОЁ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Тус сурталт иргэд болон албан байгууллагын алба хаагчид, ажилчдад эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл, аюулгүй ажлын байр, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нийгмийн бүх салбарын шийдвэр гаргагчдын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх. Эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх зорилготой. Монгол улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77%-ийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан 3 тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Хорт хавдраар шалтгаалсан нас баралт сүүлийн 20 жилд нийт нас баралтын шалтгааны 2-р байранд тогтвортой бичигдэж байна. Өөрөөр хэлбэл Монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна.