“ЦЭВЭР ХОТ- ЭРҮҮЛ АМЬДРАЛ” БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ БАЙНА. Дархан хот байгуулагдсаны 60, 61 жилийн ойн баярын өдрийг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажил Аймгийн хэмжээнд өрнөж байна. Тус ажлын хүрээнд мөн Эрүүл мэндийн газрын эмч, ажилчид байгууллагынхаа ойр орчны 50м газартаа нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, хогт ургамал, хог хаягдлыг цэвэрлэлээ. Нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг “БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ”-нд идэвхтэй оролцохыг уриалж байна. “ХОГГҮЙ ЦЭВЭР ХОТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА”