Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын дээд замын халдварт өвчний тохиолдол өндөр байна.
Нэгдсэн эмнэлэг ачаалал их байгаа тул эцэг эхчүүд та бүхэн өөрсдийн харьяаллын дагуу өрхийн эрүүл мэндийн төвөөс анхан шатны тусламж үйлчилгээг авахыг зөвлөж байна.
Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 61 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 85 нь Томуу, Томуу төст өвчний шалтгаантайгаар хэвтэн эмчлүүлж байна.
Иймээс эцэг эхчүүд та бүхэнд бага насны хүүхдийг улиралд нь тохируулсан хувцаслах, амин дэмтэй, тэжээллэг хүнс хэрэглэх, ханиад томуу хүрсэн тохиолдолд дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.