Монгол улсад умайн хүзүүний хавдрын өвчлөл нийт хавдрын дотор тавдугаарт, эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хавдрын хоёрдугаарт орж байна. Мөн умайн хүзүүний хавдар өвчтэй хүмүүсийн 88% нь хожуу шатандаа буюу хоёрдугаар үеэс хойш оношлогдож байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газраас Сум, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгийн эмч нарт “Хүний папиллома вирус”-ийн эсрэг вакцинаар 11 настай хүүхдийг дархлаажуулах бэлтгэл ажилтай холбоотой зохион байгуулалт, мэдээлэл арга зүйгээр хангах зорилгоор сургалт зохион байгуулж байна.
Вакциныг нэвтрүүлснээр умайн хүзүүний хавдар болон уг вирусээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12-р сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан байна.
2024 оны 11 дүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу Папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхлэх юм байна.