Эрүүл мэндийн газар, Эм,эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудын эм зүйч, эм найруулагч нарт “Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор Дотоод хяналт шалгалт хийх журам”, “Эмийн жор, жор бичилтийн стандарт”,”Цахимаар жор олгох, бичих түр заавар”,”Харилцаа ба соёл” сэдвээр арга зүйн сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус сургалтын үр дүнд Эрүүл мэндийн байгууллагуудын эмийн мэргэжилтнүүд болон ажиллагсдын холбогдох хууль, стандартын мэдлэгийг дээшлүүлж, эмийн аюулгүй байдал, дотоод хяналтыг хэрэгжүүлэх чадварыг дээшлүүлж, жор баригч нар үйлчилгээний соёлд суралцах юм.