ХОНГОР СУМЫН ЭМТ-ИЙГ ӨРГӨТГӨН ХҮЧИН ЧАДЛЫГ НЬ НЭМЭГДҮҮЛЛЭЭХонгор сумын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эрүүл мэндийн төвийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 орчим хувьтай байна. Тус төвийн барилгыг энэ жил өргөтгөж эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар сумын эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн. Эм, эмнэлгийн хэрэгсэл, нэг удаагийн хамгаалах хувцасны 1 сарын нөөцтэй, ариутгал халдваргүйтгэлийн 2 сарын нөөцтэй байна.