
Өвчтний дүү 16 настай, эрэгтэй. Цэцэг сумын эрүүл мэндийн төвд “тарваган тахлын булчирхайн хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлэгдэж байна.
Өвчтнүүд 6-р сарын 21-23-ны өдрүүдэд тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй.
Эдгээр хүмүүсийн 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүн байна. Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн багууд ажиллаж байна.