70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо”-ны үйл ажиллагааны нээлт боллоо.

Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа “Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо”-ны үйл ажиллагааны нээлт Дархан-Уул аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн газар зохион байгуулагдаж, нээлтэд ирсэн иргэдэд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгооны цогц мэдээллийг өглөө. Нээлтэд Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Мөнхбат, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга А.Энхчимэг, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга, удирдлага, Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн захирал, эмч ажилчид оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Эрт илрүүлэгийн үзлэг шинжилгээ, оношилгоо 2022 оны 05-р сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс албан ёсоор хийгдэнэ. Иргэд үзлэгт хамрагдахдаа өөрийн харьяаллын өрх, сумын эрүүл мэндийн төвөөс үзлэгийн урилгыг авч үзлэг, шинжилгээнд хамрагдана. Ингэхдээ 0-5, 06-17 насны иргэд зөвхөн өрх сумын эрүүл мэндийн төвд, харин 18-30, 31-45, 46-60, 61-дээш насны иргэд Эрүүл мэндийн дэмжих төв болон хувийн хэвшлийн Буянтай, Цээнэ, Саран элит, Нүүдэлчин эмнэлгүүдэд тус тус үзлэгт хамрагдана.