Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулах бүсчилсэн сургалтыг ДЭМБ-ын санхүүжилтээр Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна. Тус сургалтаар дамжуулан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Томуугийн тандалтыг бэхжүүлэх, хувилбарын тандалтын эрчимжүүлж, тандалтын мэдээнд дүн шинжилгээ хийх, Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадавхтай болох юм. Манай аймаг зохион байгуулагдаж байгаа сургалтад Орхон, Сэлэнгэ, Булган, Төв аймгуудын Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалт 2 өдрийн турш зохион байгуулагдана.